ШИНЭ МЭДЭЭ

“Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д УБ чуулгын бүжигчид багаараа 3-р байр эзэллээ

posted by Ulaanbaatar Ensemble / 07.10.2016

УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮЖИГЧИД ХАМТЛАГААРАА 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА БНСУ-ын Чонан хотод 6 дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд 3-р байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг 4-р байрт шалгарсан таатай мэдээг дуулгаж байна. Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байг

Readmore arrowRead more

 

 

Recent projects

  • “АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТУХАЙ

    “АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТУХАЙ

    /Улаанбаатар чуулга Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулан 2011 онд туурвив/   Улаанбаатар чуулга 2011 онд 5 жилийнхээ ой, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа. “Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна. Монгол Улс өнөөдөр дэлхийд данстай орон болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн Хошой Чин ван Ханддоржийн түүхэн гавьяаны тухай өгүүлсэн дуулалт жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар тогложээ. Мөн дүрүүдэд СТА Б.Баасанжав, Д.Ширмэнтуяа, С.Оюунчулуун, Р.Доржхорлоо, М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул болон Улаанбаатар чуулгын дуучид, бүжигчид, КУДС-ийн төгсөх курсын оюутнууд зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон тоглосон нь уг бүтээлийн чанар чансаа, даацыг харуулна. Товчхондоо бол VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм. УРАН БҮТЭЭЛЧИД:

    • Хошой Чин Ван М.Ханддорж:  Ц.Төвшинтөгс  /Улаанбаатар чуулга, МУГЖ/
    • Хатан Сэвжидмаа:  Д.Ширмэнтуяа  /Улаанбаатар чуулга, МУСТА/
    • VIII Богд Жавзандамба:  С.Оюунчулуун  /Улаанбаатар чуулга, МУСТА/
    • Эх хатан Дондогдулам:  Р.Доржхорлоо  /УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА/
    • Дандар Аграмба:  Г.Ганбаатар  /Булган аймгийн ХДТеатрын жүжигчин, МУГЖ/
    • Шанзав Бадамдорж:  П.Цэрэндагва  /УДЭТеатрын жүжигчин, МУАЖ/
    • Хулгар Нацаг:  Ч.Дорж  /Улаанбаатар чуулга/
    • Манжийн түшмэл:  Ц.Төмөрбаатар /МУ-ын ТШ, Гавьяат жүжигчин/
    • Ханд Вангийн хиа:  Б.Батболд, Д.Баасанжав /Улаанбаатар чуулга, МУСТА/
    • Анчин Бадамжав:  Ж.Батбаяр
    • Анчин Шагдар:  О.Мөнхжаргал
    • Манжийн хаалгач:  Т.Оюунболд
    • Түвд I: П.Батхишиг
    • Түвд II: Г.Даваазул болон нутгийн ард иргэд, ноёд хатад, манж түшмэл, манжийн хаалгач, санваартан түвдүүдэд “Улаанбаатар” чуулгын бүжигчид, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн IV курсын оюутнууд оролцон тогложээ.
    Ерөнхий найруулагч: Л.Эрдэнэбулган  /МУУГЗ/ Ерөнхий удирдаач: Д.Нямдаш      /МУСТА/ Ерөнхий зураач:  С.Ариунболд Уран сайхны удирдагч: Ц.Төвшигтөгс              /МУГЖ/

  • Colors of Mongolia

    Colors of Mongolia

    Төрөл: Концерт Уран бүтээлч: Улаанбаатар чуулга Театр: Улаанбаатар чуулга Насны хязгаарлалт: 10-аас дээш Он: 2015 он Товч агуулга: “COLORS OF MONGOLIA” хүндэтгэлийн тоглолт нь Монгол үндэсний дуу, хөгжим, бүжгийн арвин сангаас сорчилж, Монгол ахуй, соёлын өвөрмөц онцлогийг харуулсан найруулгатай юм. Уг тоглолтонд Монгол ардын уртын болон богино дуу, хөөмэй, үндэсний хөгжим, цамын болон үндэсний бүжиг, бий биелгээ, уран нугаралтын шидээвэр бүтээлүүдээс дотоод, гадаадын жуулчдад зориулан өргөн барина.

  • Ариун хаврын тахилга

 

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ХУДАЛДАЖ АВАХ

ticket_logo_big
Бидэнтэй хамтран ажилладаг www.ticket.mn вэбсайтаас та тасалбар худалдан авах боломжтой!