НЭГ ӨДРИЙН УНААНЫ МӨНГӨӨ “БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГ”-Т

НЭГ ӨДРИЙН УНААНЫ МӨНГӨӨ “БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГ”-Т

хандив

Хүндэт үзэгчид ээ, та бидний сайн мэдэх “Чухал яриа” ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко нэгэн сайн үйлийг эхлүүлэн нийгэмд сайн сайхныг түгээхээр шамдан ажиллаж байна.

Түүний санаачилсан “Болдкогийн цэцэрлэг” Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд ажил нь сайхан сэтгэлт хүн бүрийн тус дэмээр урагштай байна.

Одоогоор 55,000 хүүхэд хүмүүжих цэцэрлэггүй байгаа бөгөөд тэдний нэгээхэн хэсгийг ч болтугай хүмүүжих таатай орчинтой, ээжүүдийг нь ажлын байртай болгох тун сайхан санааг тэрээр бодож олжээ. Тодруулбал өрхийн орлого багатай 30 гэр бүлийн 30 хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж, ээжүүд нь ажлын байртай болох юм. Ингэснээр ээжүүд нь өдрийн цагаар гар урлал зүйл урлаж орлоготой болох ажлыг хийх ба Болдкогийн танилууд сүлжээ зоогийн газруудаараа борлуулж өгөх санаачлагыг ч гаргаад байгаа юм байна.

Иймд манай Улаанбаатар чуулгын нийт хамт олон “Нэг өдрийн унааны мөнгөө БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГТ” аяныг эрхэм та бүхний дунд эхлүүлж байна. Тус аян нь тун энгийн юм. Хэдий хүйтэрч байгаа ч та бүхэн нэг л өдөр ажилдаа ирж, буцахдаа алхах ба хэмнэсэн унааны мөнгөө “Болдкогийн цэцэрлэгт” хандивлахад болно.

Бидний эхлүүлж байгаа энэ сайн үйлсийн аянд нэгдэж улам олон хүнийг уриалахад туслана гэж манай Улаанбаатар чуулгын хамт олон итгэж байна.

Хандивын данс:

544700284 /ХААН БАНК/

102100529190 /ТӨРИЙН БАНК/

Харилцах утас: 88105878, 99066822

Posted by Ulaanbaatar Ensemble

1

1

comments

    Nov 08
    2015

    ТУНГАЛАГ

    Дүү нарынхаа санаачлагыг 100% дэмжиж байна амжилт хүсье. 5000₮ хандивлалаа. Бас баян болж байгаад тусалнаа.
    Утас: 99234533

    Reply

leave a comment