“Салхийг мэдэр” Монгол Солонгосын хөгжимчдийн хамтарсан тоглолт манай тайзнаа

“Салхийг мэдэр” Монгол Солонгосын хөгжимчдийн хамтарсан тоглолт манай тайзнаа

final poster mon-01

Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” хөгжмийн шинэ эрэл хайгуул, хамтын бүтээлийн нүүдлийн урланг 2016 оны 8 сарын 30-наас 9 сарын 7-нд Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
2016 онд нүүдлийн урлан хөтөлбөрийг “Салхийг мэдэр” сэдвийн дор орчин үеийн хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг бий болгож байна.

“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцож, Монголын говийн үзэсгэлэнт газруудад 9 хоногийн турш аялан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, байгалиас онгод урам авч, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн бүтээлээ туурвина.

Эдгээр Солонгос Монгол уран бүтээлчдийн хамтарсан, хөгжмийн шинэ уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 2016 оны 9-р сарын 7-нд 19 цагаас ганцхан удаа зохион байгуулна. Тоглолтын хөгжмийн үндсэн бүрэлдэхүүнд морин хуур, лимбэ, ёочин, аман хуур, хөөмий, уртын дуу болон Солонгосын үндэсний цохивор хөгжмүүд, орчин цагийн даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафон зэрэг Монгол, Солонгос, европ хөгжмүүд багтах бөгөөд фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг олон нийтэд толилуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар авна уу.

ACM is hosting an experimental music residency under the theme “Feel the wind” from August 30th till September 7th, 2016 – in the scope of our annual Nomadic Arts Residency /NAR/ program. NAR is an innovative nonprofit artists-in-residence program of ACM jointly organized with the Art council Korea (ARKO) since 2008.

NAR-2016 put together 5 Mongolian 5 Korean musicians, singer, composers, music director in an intimate, immersive residency setting with a goal to enrich creative process.

This year ARKO invited Korean fusion music band “NuMori”.
Numori plays Korean tranditional music Sanjo and Sinawui, the Korean classical music, in a bluesy style. Their music is funky and jazzy with traditional rhythm, and its cheerful rhythm contains wild flavors of rock music. NuMori creates profound and mysterious echo sounds with Korean traditional melody, pursues feeling like meditation music and spiritual sound.

ACM invited Mongolian long song singer Ariuntsetseg & morin khuur player Batbayar from “Mongol ongod” ethnic music band, limbe player Myagmartseren & dulcimer player Barkhuu from Ulaanbaatar Ensemble and throat singer Munkhbat from Altain orgil ethnic music band.

At the end of residency, new pieces will be premiered at the Feel the Wind final concert along with NuMori original music at Ulaanbaatar ensemble concert hall on 7th September

Posted by Ulaanbaatar Ensemble

leave a comment