Нийслэлийн Улаанбаатар чуулга нь үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулагдсан юм.
Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн “Анхны үнсэлт”, “UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР” мюзиклийг туурвилаа. Манай шинэ уран бүтээлд UBS телевизийн “Universe Best Songs” уралдааны шилдэг уран бүтээлчид урилгаар оролцон тоглосон нь онцлог болсон юм. Мөн 2015 оны хавар 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут турвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

Өдгөө манай чуулга МУГЖ Г.Хонгорзул, С.Ганзориг, МУСТА Д.Баасанжав, уртын дуучин С.Батболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг /Дээгий/, бүжигчин Д.Энхгэрэл зэрэг мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч, захиргаа, үйлдвэр ангийн 20 гаруй ажилтан ажиллагсадтайгаар өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна.

Манай хөгжим ангийнхан “Хангарьд” үндэсний найрал хөгжим, “Хамаг монгол”, “Их Монгол” зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, “Хишигтэн”, “Гэрэгэ” морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 30 гаруй орноор аялан тоглож, Монгол ардын урлагаа сурталчилан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна.
Бид цаашид чуулгын урын сангаа цаг үе, мэргэжлийн түвшиндөө уялдуулан шинэчлэн баяжуулсаар дуу, хөгжим, бүжгийн томоохон бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулсаар байх болно.

эрхэм зорилго, зорилт

Chuulgiin zorilgo

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ

Байгууллагын захиргааны зөвлөл нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

  • Байгууллагынхаа чиг үүрэгт хамаарах асуудлаар гадаад орнуудын ижил төрлийн болон олон улсын холбогдох байгууллага, хүмүүстэй хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулан хэрэгжүүлэх.
  • Уран бүтээлчдийн ажиллах нөхцөл, материаллаг бааз, эд хогшил, тайз чимэглэл, хувцас, гэрэл, дуу чимээний хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах.
  • Өөрийн үйл ажиллагаа, уран бүтээл, уран бүтээлчдийн тухай гадаад дотоодод сурталчлах, тэргүүний хүмүүсийг алдаршуулах, дэмжих урамшуулах, өөрийн байгууллага, уран бүтээлчдийн нөөц бололцоо, авьяас чадавхад тулгуурлан бие даасан үйл ажиллагаа явуулах.
  • Хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх.

Дарга:    Р.Мөнхсайхан  /Улаанбаатар чуулгын дарга/

Гишүүд:  П.Урнаа           /Улаанбаатар чуулгын туслах найруулагч/

Л.Одгэрэл          /Улаанбаатар чуулгын маркетингийн менежер/

С.Эрдэнэцэцэг  /Улаанбаатар чуулгын нягтлан бодогч

Б.Гансүх             /Улаанбаатар чуулгын хүний нөөцийн менежер/

Ц.Гангантөгс      /Улаанбаатар чуулгын тайзны ахлах ажилтан/

УЛААНБААТАР ЧУУЛГЫН УРАН САЙХНЫ ЗӨВЛӨЛ

  • Мэргэжлийн урлагийн байгууллага нь шинэ уран бүтээл сонгох, сэргээн бүтээх, уран сайхны бодлого явуулах, уран бүтээлчдэд мэргэжлийн үнэлгээ өгөх, шагналд тодорхойлох болон үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар байгууллагын дарга, захиралд зөвлөх үүрэг бүхий уран сайхны зөвлөл /цаашид “зөвлөл” гэнэ/ ажиллуулна.
  • Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр хүндтэй, ахмад, залуу уран бүтээлчид, захиргаа, нэгжийн удирдлагыг хамт олны санал болгосноор оруулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дарга, захирлын тушаалаар батална.
  • Зөвлөл нь байгууллагын жилийн төсөв, хөрөнгө оруулалт, хандивыг зарцуулах хуваарийг баталж зарцуулалтад нь хяналт тавина.
  • Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны дотоод журамтай байна.

               Дарга:      Р.Мөнхсайхан    /Улаанбаатар чуулгын дарга/

Орлогч дарга: П.Урнаа       /Улаанбаатар чуулгын туслах найруулагч/

Гишүүд:    Л.Одгэрэл           /Улаанбаатар чуулгын маркетингийн менежер/

Р.Ганбат              /Улаанбаатар чуулгын удирдаач/

Д.Энхгэрэл           /Улаанбаатар чуулгын бүжиг дэглээч/

Д.Баярт                 /Улаанбаатар чуулгын бүжиг ангийн дарга/

Д.Бойжоо               /Улаанбаатар чуулгын хөгжим ангийн дарга/

Н.Отгончимэг         /Улаанбаатар чуулгын хөгжимчин/

Ж.Буянтогтох         /Улаанбаатар чуулгын дуу ангийн дарга/

Ц.Гангантөгс           /Улаанбаатар чуулгын тайзны ахлах ажилтан/

 

 ҮЙЛЧИЛГЭЭ

Сургалт / 100%
Түрээс / 100%
Захиалгат тоглолт / 100%
Галерей / 100%

 

 ЧУУЛГЫН БҮТЭЦ

Butets

 

түүхчилсэн лавлах

Улаанбаатар чуулгын түүхчилсэн лавлах