БАЯРТ МЭДЭЭ

Улаанбаатар чуулгын ахмад дуучин Дуламын Баасанжав төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэн МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН цол тэмдэгээр шагнагдлаа. МУГЖ Д.Баасанжавдаа халуун баяр хүргэж цаашдын амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Улаанбаатар чуулгын хамт олон

“АЙ НАНАА” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖИГ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЛАА

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГААС МЭНДЧИЛЖ БАЙНА.

МУУГЗ Л.ЭРДЭНЭБУЛГАНЫ бүтээл “АЙ НАНАА” түүхэн дуулалт жүжиг маань МҮОНРТ-ийн 50 жилийн ойн шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт бүтээлч хамт олонд болон МҮОНРТ-ийн найрсаг, авъяаслаг баг бүрэлдэхүүн, албан хаагчдад халуун баяр хүргэе!

УЛААНБААТАР ЧУУЛГА БАЯРААР БЯЛХАЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА БАЯРААР БЯЛХАЖ БАЙНА.
ӨНӨӨДӨР БИДНИЙ ХУВЬД ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙГААГАА ТА БҮХЭНДЭЭ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА.
ТӨРДӨӨ ҮНСҮҮЛЖ, ТҮМЭНДЭЭ ХҮНДЛҮҮЛЖ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР ШАГНУУЛСАН БААСАНХҮҮГИЙН БАТБОЛД, ДАШ-ЯЙЧИЛЫН ЭНХГЭРЭЛ, АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛСАН ДАШДОРЖИЙН БОЙЖОО, БЯМБАСҮРЭНГИЙН БААСАНСҮРЭН НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, ТҮМНИЙ БАЯР ЦЭНГЭЛ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛНООС НЬ
2017.07.09

УЛААНБААТАР ХОТЫН МАГТААЛ КЛИПТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүтээл “Нийслэл Улаанбаатарын магтаал” дууны видео клипийг Жи Интертайнмент студи бүтээж өргөн олноо толилуулж байна. Уг видео клипэнд Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлчид оролцож, чуулгынхаа ойн баярт зориулан шинэчлэн найруулснаар хүргэж байгаа юм.

Уг бүтээлийн үг, аяыг МУГЖ Г.Явгаан бичжээ.

“УЛААНБААТАР ЧУУЛГА 10 ЖИЛ” ТОГЛОЛТУУД БОЛНО

УЛААНБААТАР ЧУУЛГЫН 10 ЖИЛИЙН ОЙД

Нийслэл иргэдийн соёл, урлагийн боловсролд зориулсан олон талт үйл ажиллагаа явуулах, ардын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан Улаанбаатар чуулга 10 нас хүрлээ. Бидний уран бүтээлийг талархан дэмжиж, зорин ирдэг хүндэт үзэгч та бүхэндээ 10 жилийнхээ ойн хүрээнд тоглох уран бүтээлүүдийг танилцуулж байна.Ойдоо зориулан тоглох цуврал тоглолтууд 2016 оны 11-р сарын 27-ноос 12-р сарын 09-ний хооронд Улаанбаатар чуулгын тайзнаа болно.

Ай Нан аа

  • “АЙ НАН АА” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖИГ

Дуулалт жүжигт VIII Богд Жавзандамба хутагт, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтноход түүхэн гавьяа байгуулсан тэмцэгчийн тухай өгүүлнэ.

Зохиолч:  Б.ЦОГНЭМЭХ

Хөгжмийн зохиолч:   Х.АЛТАНГЭРЭЛ

Найруулагч:               Л.ЭРДЭНЭБУЛГАН /МУУГЗ/

Дүрүүдэд:                  С.ГАНЗОРИГ /МУГЖ/, Г.ХОНГОРЗУЛ /МУГЖ/, МУСТА Б.БАТБОЛД,                                                   М.АНХТУЯА, Б.ЭРДЭНЭСАРУУЛ  дуучин Ж.БУЯНТОГТОХ, О.АНХЧИМЭГ,                                       Ц.ГАНСҮХ, Ч.ДОРЖ, Н.БЯМБАДОРЖ, Б.БААТАРХҮҮ,

Туслах найруулагч: СТА П.УРНАА.

Тайзны зураач:          Л.БАЯРХҮҮ

Удирдаач:                  СТА Д.НЯМДАШ.

“ХАНГАРЬД” ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН НАЙРАЛ

УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮЖИГЧИД

Хэзээ: 2016 оны 11-р сарын 27-ны 19:00 цагт / Үнэ: 15 000₮

Гайхамшигт Цирк

  • “ГАЙХАМШИГТ ЦИРК” ТОГЛОЛТ

Нийслэлийн Улаанбаатар чуулга нь Монголын циркийн урлагийг дэмжих, хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулан уран нугаралт, акробат, тэнцвэр зэрэг олон төрлийг нэгтгэсэн Улаанбаатар цирктэй хамтран ажиллаж байна. Уг тоглолтонд Турк, Япон, ХБНГУ, Франц, ОХУ, БНХАУ зэрэг олон оронд тоглосон Олон Улсын циркчдийн наадмын шагналт шилдэг үзүүлбэрүүдээ тоглоно.

Найруулагч:                           Ю.ГЭРЭЛБААТАР

Уран сайхны удирдагч:        Б.ТҮМЭНДЭЛГЭР /МУСТА/

Номер удирдсан багш:         Ц.НОМИН, Д.ОТГОНБААТАР

УЛААНБААТАР ЦИРКИЙН ЖҮЖИГЧИД

Хэзээ: 2016 оны 12-р сарын 3-ны 12:00 цагт /  Үнэ:     10 000₮

  • “ЭРЧИСТ ИРМҮҮН” БҮЖГИЙН ТОГЛОЛТ

Улаанбаатар чуулгын бүжигчид сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүтээлүүдээсээ сорчилж үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэсэн дан бүжгийн чуулбар тоглолт юм. Уг тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, “Их Монгол” хамтлаг оролцоно.

Найруулагч, ерөнхий бүжиг дэглээч:      Д.ЭНХГЭРЭЛ /МУСТА/

Бүжиг дэглээч:          Д.БАЯРТ

Уран бүтээлчид:       УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮЖИГЧИД

Хөгжмийг:                   УЛААНБААТАР ЧУУЛГЫН ДЭРГЭДЭХ “ИХ МОНГОЛ” ХАМТЛАГ

Хэзээ: 2016 оны 12-р сарын 3-нд 19:00 цагт / Үнэ:     15 000₮

  • “УЛААНБААТАРЫН ҮДЭШ” – “ХАНГАРЬД” ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН НАЙРАЛ

Монголын нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Х.Билэгжаргал, М.Бадам, Ж.Мэнд-Амар, Монголын шинэ цагийн хөгжмийн зохиолч Р.Бат-Эрдэнэ, Т.Сэр-Од, Х.Алтангэрэл, Д.Ариунболд, Б.Мөнхболд нарын бүтээлүүдээс тоглоно.  Мөн дэлхийн алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” /Rite of Spring/ этно балетын удиртгалыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн үндэсний хөгжимд зориулан найруулснаар эгшиглүүлнэ.

Найруулагч:                           П.УРНАА /МУСТА/

Туслах найруулагч               Д.БОЙЖОО /МУСТА/

Хөгжмийн продюсер:           О.ЧИНБАТ /МУСТА/

Уран бүтээлчид:                   УЛААНБААТАР ЧУУЛГЫН “ХАНГАРЬД” ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН НАЙРАЛ

Хэзээ: 2016 оны 12-р сарын 7-ны 19:00 цагт / Үнэ:     15 000₮

  • “ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ”

Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид, 10 жилийн хугацаанд хамтран ажилласан Монголын ардын болон орчин цагийн урлагийн нэрт мастерууд оролцсон 10 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтонд та бүхнийг урьж байна.

Ерөнхий найруулагч:            Р.МӨНХСАЙХАН /МУСТА/

Туслах найруулагч:              П.УРНАА /МУСТА/

Хөгжмийн продюсер:            О.ЧИНБАТ /МУСТА/

Уран бүтээлчид:                   УЛААНБААТАР ЧУУЛГЫН НИЙТ УРАН БҮТЭЭЛЧИД, МОНГОЛЫН                                                   АРДЫН БОЛОН ОРЧИН ЦАГИЙН УРЛАГИЙН НЭРТ ТӨЛӨӨЛӨГЧИД.

Хэзээ: 2016 оны 12-р сарын 9-ний 19:00 цагт / Үнэ:     20,000₮

Тоглолтын мэдээллийг: www.ubchuulga.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8411, 9999-6615, 9898-1984, 8807-7139

Тасалбарыг: www.ticket.mn

“Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д УБ чуулгын бүжигчид багаараа 3-р байр эзэллээ

УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮЖИГЧИД ХАМТЛАГААРАА 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

БНСУ-ын Чонан хотод 6 дахь удаагаа болсон “Чонан – Дэлхийн бүжгийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүжигчид Хамтлагийн төрөлд 3-р байр, Хосын төрөлд 35 хосоос бүжигчин Э.Алдар, Б.Ганчимэг 4-р байрт шалгарсан таатай мэдээг дуулгаж байна.
Тэмцээнийг Ардын болон үндэсний, хөгжөөн дэмжигчдийн зэрэг төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн наадамд 3 тивийн 17 орны бүжигчид авьяас, ур чадвараа сорьж оролцжээ. “Чонан – Дэлхийн бүжгийн наадам” 2016 оны 9-р сарын 28-наас 10-р сарын 2-ны хооронд Сөүл хотын дагуул хотуудад болсон юм.
Эх орон, чуулгаа төлөөлөн олон улсын уралдаанд ажилттай оролцсон бүжигчиддээ үзэгч олон та бүхнийхээ хамтаар баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт ерөөе.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН

a aa mendchilgee-bujig

Итали улсын парламентийн гишүүд УБ чуулгаар зочиллоо.

1

Эрхэм үзэгчиддээ энэ өдрийн мэнд хүргье.

2016/09/06-нд Итали улсын парламентийн төлөөлөгчид Нийслэлийн Улаанбаатар чуулгад зочилж нийт уран бүтээлч, албан хаагчидтай уулзаж танилцлаа. Энэ үеэр манай чуулгын уран бүтээлчид Монголын үндэсний урлагийн шилдэг бүтээлүүдээс дээжлэн толилуулж, эрхэм зочиддоо хүндэтгэл үзүүлсэн юм.

Манай чуулгад морилон саатсан Итали улсын парламентийн төлөөлөгчдөд талархал илэрхийлж байна.0 2

УБ ЧУУЛГЫН ДАРГА МУСТА Р.МӨНХСАЙХАН АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

Darga

Улсын их баяр наадам дөхсөн зуны нарлаг энэ өдөр та бүхэндээ нэгэн таатай мэдээ дуулгахдаа баяртай байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга МУСТА Р.Мөнхсайханыг төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэллээ.

Төрдөө үнсүүлж, түмэндээ хүндлэгдэн хүртсэн “Алтан гадас” одонгийн эзэн танд Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлч, албан хаагчид болон эрхэм үзэгч түмнийхээ өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт ерөөе!

Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан таныг мөнхөд ивээж явах болтугай!