

“АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА
[caption id="attachment_1245" align="alignnone" width="196"] "Ай Нан аа" дуулалт жүжгийн тасалбар[/caption]
[caption id="attachment_1245" align="alignnone" width="196"] "Ай Нан аа" дуулалт жүжгийн тасалбар[/caption]
Монголын соёл, урлагийн тухай шилдэг нийтлэл нэвтрүүлгээрээ үзэгч олноо хүндлэгдсэн сэтгүүлч, редактор Ё.Мөнхзаяа 2016.02.19/20-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байгаа "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа ингэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: facebook /Ё.Мөнхзаяагийн албан ёсны хаяг/
Монгол улсын түүхэнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу 1911 оны хувьсгал ач холбогдол үнэ цэнээрээ томоохон байрыг эзлэдэг гэж хэлж болно. Энэ хувьсгалын 100 жилийн ойд зориулан 2011 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа МУУГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы найруулан тавьсан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг үзэгчдэд хүрч байсан.
[caption id="attachment_1234" align="alignnone" width="200"] Монголын соёл, урлагийн сэтгүүлч, редактор Ё.Мөнхзаяа[/caption]
Тэгвэл уг бүтээлийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид энэ сарын 19,20-нд дахин сэргээн тавих гэж байна. Эрдэнэбулган найруулагч өөрөө түүх сонирхож, түүхэн бүтээлд уран бүтээлчийн сэтгэлээр хандах элэгтэй хүн. Түүн дээр Цогнэмэхийн зохиол, тэгээд чадварлаг залуу хөгжмийн зохиолч Алтангэрэлийн хөгжим ихээхэн түлхэц болж энэ бүтээл сайхан болсон. Бараг 5 жилийн өмнө анх энэ дуулалт жүжгийг үзэхдээ бодож байснаа одоо эргэн нэг сийрүүлье.
Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан дахин сэргээн тоглох гэж байгаа нэрт найруулагч, МУУГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбар худалдаанд гарлаа. "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг та Улаанбаатар чуулгын тасалбар түгээгүүр болон https://www.monda.mn/#host/6 ээс худалдан аваарай.
Лавлах утасны дугаар 7011-8411, 9999-6615, 9898-1984
Өнөөдөр буюу 2016.01.25-ны Даваа гарагт Нийслэлийн Хангарьд ордонд нийслэлийн дүүрэг, харьяа байгууллагууд 2015 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлаа хийж, 2016 оны гэрээгээ байгууллаа.
Энэ хурлын үеэр Улаанбаатар чуулга нь Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл хэрэгтээ амжилт гаргасан тул үйл ажиллагааны үр дүнгээрээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээ авч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
УДЭТ-ын жүжигчин, СТА Л.Дэмидбаатар, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа нарын хамтарсан "Оршихуй" уран бүтээлийн цэнгүүн 2016.01.27, 28-ны 19:00 цагт УДЭТ-т болно.
Жүжигчин Д.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна. Харин түүний гэргий, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа “Улаанбаатар” уран бүтээлийн тоглолтондоо дуулахаас гадна жүжиглэх бол харин Д.Дэмидбаатар жүжиглэхээс гадна дуулах юм.
Тоглолтонд “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.
[embed]https://www.youtube.com/watch?v=bxZ1BnvdhQI&feature=youtu.be[/embed]
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн Чингисийн талбайд болсон юм. Тус баярын цэнгүүнийг Улаанбаатар чуулга зохион байгуулж, чуулгын уран бүтээлч Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн нар урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглов.
Улаанбаатар чуулгын эвэр бүрээ хөгжимчин, хөгжмийн зохиолч, СТА О.Чинбат Бүгд Найрамдах Франц улсын нийслэл Парис хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа дэлхийн шилдэг хөгжимчдийн тоглолтонд уригдан оролцож байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг хөгжимчдийн "Virtuoso Gala Concert 2015" тоглолт өчигдөр буюу 2015.12.09-ний үдэш Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай болж өндөрлөлөө. Уг тоглолтонд Улаанбаатар чуулгын эвэр бүрээ хөгжимчин, хөгжмийн зохиолч, СТА О.Чинбат уригдан тоглосон бөгөөд түүнд Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг хүртээлээ.