БОЛОВСРОЛ, МЭДЭЭЛЛИЙН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны гэр бүлийн хороо, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо, Глобал Ивэнтээс хамтран сургалтын төвүүдийн нэгдсэн хөнгөлөлттэй бүртгэл хийх, Сургалтын үзэсгэлэн яармагийг 2015 оны 10-р сарын 15-17-ны өдөр 11:00-19:00 цагийн хооронд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны 2 давхарт зохион байгуулж байна.

Uzesgelen

УЛААНБААТАР ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧИД ЯПОНД ТОГЛОНО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх үндэсний хөгжмийн Их Монгол хамтлаг, бүжиг дэглээч, СТА Д.Энхгэрэл болон бүжигчид Япон улсын Сэндай хотоос зүүн хойш орших Осаки фурукава гэдэг газарт Монгол ардын урлагийн тоглолтоо өргөн барихаар 2015.10.24-27-ны хооронд тус улсыг зорих боллоо.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧИД ОХУ-ЫН НОВОСИБИРСК ХОТОД АЯЛАН ТОГЛООД ИРЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотод 2015.10.04-07-ны хооронд ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Энх-Амгалан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг нарын албаны хүмүүс оржээ.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын хамт олон өвөл цагийн нээлтээ 2015.10.01-ний 19:00 цагт “Алтан намрын аялгуу” нэртэй дуун цэнгүүнээрээ хийж үзэгч түмэндээ уран бүтээлээсээ дээжлэн барьлаа.

“АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” ДУУН ЦЭНГҮҮН БОЛНО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучид ахмадын баярыг тохиолдуулан “АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” дуун цэнгүүнээ 2015 оны 10-р сарын 01-ний өдөр 19:00 цагаас Улаанбаатар чуулгын концертын танхимд тоглох гэж байна.

ХУБИЛАЙ СЭЦЭН ХААНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

Өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны Морин цагт /11.40-12.15/ Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагаа Эзэн Чингэс Хааны нэрэмжит талбайд боллоо. Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн богд Чингэс, түүнийг залгамжлагч Өгөөдэй, Хубилай сэцэн хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, сайд С.Баярцогт, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон хүндэт зочид, иргэд оролцлоо.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ШАГАЙН ХАРВААНЫ БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

тэмцээн

Монгол Улсын Соёл, Урлагийн ажилтны өдрийг угтан зохион байгуулсан "Спортын бага наадам" 2015.09.09-10-ны өдөр гар бөмбөг, ширээний теннис, шагайн харваа, шатар гэсэн 4 төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн шагайн харвааны төрөлд Нийслэлийн соёл, урлагийн салбарыг төлөөлөн тухайн төрөлд оролцсон Улаанбаатар чуулгын тайзны ахлах мэргэжилтэн Ц.Гангантөгс ахлагчтай шагайн харвааны багийнхан А зонд 5 хожилтойгоор нэгээр гарч, Б зонд тэргүүлсэн багтай Алтан медалийн төлөө тоглож өрсөлдөгчөө илт давуугаар ялсан байна.

Улаанбаатар чуулгын шагайн харвааны багт багийн ахлагч Ц.Гангантөгс, багийн гишүүн Д.Баасанжав, Б.Эрхэмбаяр, А.Баттөгс, Б.Чулуунбат, Б.Мягмарцэрэн, Г.Наранбат, А.Мөнгөншагай, Б.Бат-Өрнөх нар оржээ.

Тэмцээндээ амжилттай орж хамт олныхоо нэрийг өндөрт өргөсөн баг тамирчиддаа Улаанбаатар чуулгын хамт олон нь талархал илэрхийлж, баяр хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа нийт уран бүтээлчид, соёлын ажилтнууддаа Монгол Улсын соёл, урлагийн ажилтны өдрийн мэнд айлтгаж, уран бүтээл, соён гэгээрүүлэх үйл хэрэгт нь амжилт хүсье!

Монголын соёл, урлагийн салбарын хөгжлийн төлөө хамтдаа итгэл зүтгэл дүүрэн ажиллацгаая!

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГЫН ХАМТ ОЛОН

Мэндчилгээ

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУД 2 ДАХЬ ӨДРӨӨ СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол улсын Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Спортын бага наадам" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр гар бөмбөг, шагайн харваа, ширээний теннис, шатрын тэмцээн болж байна. Улаанбаатар чуулгын тайзны ахлах мэргэжилтэн Ц.Гангантөгс ахлагчтай шагайн харвааны баг Драммын эрдмийн театрт болж байгаа тэмцээнд амжилттай оролцож байна.

тэмцээн

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУДЫН СПОРТ НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БСШУЯ, СУИС-аас "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг угтан хамтран зохион байгуулж байгаа Спортын бага наадам өнөөдөр 14:00 цагт МУБИС-ийн Урлаг, Спортын сургуулийн байранд албан ёсоор нээлтээ хийлээ.