ДАХИН ДАВТАГДАШГҮЙ 5IVE TONESII LIVE CONCERT

Нийслэлийн Улаанбаатар чуулга 2016 онд үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5ive Tones” тоглолтыг өөрийн тайзнаа амжилттай зохион байгуулсан.

Энэхүү тоглолтонд Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг /МУСТА/, ятга хөгжимчин Н.Отгончимэг /МУСТА/, ёочин хөгжимчин Х.Бархүү /МУСТА/, лимбэ хөгжимчин Б.Мягмарцэрэн /МУСТА/, эвэр бүрээ хөгжимчин О.Чинбат /МУСТА/, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олны талархлыг хүлээж чадсан билээ.

2018 оны 4-р сарын 20/21-ний өдрийн 19:00 цагаас “5ive Tones-2” тоглолтыг шинэ уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр тоглох гэж байна.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:

  • Морин хуур хөгжимчин А.Мөнгөн /МУСТА/
  • Их хуур хөгжимчин Б.Эрхэмбаяр /МУСТА/
  • Ятга хөгжимчин И.Эгэлханд
  • Ёочин хөгжимчин Ч.Марал-Од
  • Шанз хөгжимчин Б.Гэрэлтуяа

“Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, Улаанбаатар чуулгын бүжигчид

Тоглох хөгжмийн төрлүүд:

  • Рок – поп
  • Классик
  • Модерн
  • Фолк мюзик

Тоглолтыг зохион байгуулах баг:
Ерөнхий найруулагч                                                Р.Мөнхсайхан /МУСТА/
Хөгжмийн зохиолч, продюсер                   О.Чинбат /МУСТА/
Туслах найруулагч                                        П.Урнаа /МУСТА/

Дууны инженер                                             Ц.Батцэнгэл
Маркетингийн менежер                              Л.Одгэрэл, М.Энхтуул
Дизайнер                                                        Г.Чимэд
Тайзны ахлах мэргэжилтэн                        Ц.Гангантөгс

 

Тасалбарын үнэ: Партер – 25,000₮, Бельэтаж – 15,000₮

Утас/Факс: 70118411, 99996615, 88077139
И-мэйл/веб хуудас: ub.ensemble@gmail.com; 
www.ubchuulga.mn 

 

ДӨРВӨН ӨНГӨ бүжгийн чуулбар тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

Дөрвөн улирал эргэсээр амьдрал үргэлжилнэ.Улирал бүхэн өөрийн уяралтай өөрийн өнгөтэйг бие хөдөлгөөнөөр бид өгүүлэв.

ДӨРВӨН ӨНГӨ БҮЖГИЙН ЧУУЛБАР ТОГЛОЛТ
12 сарын 19-ний 19:00 цаг дор Улаанбаатар чуулгын бүжигчдийн нэгдсэн чуулбар тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

 

ӨВЛИЙН УЯНГА дуучдын тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучдын нэгдсэн ӨВЛИЙН УЯНГА тоглолт 2017.12.13-ны үдэш 19:00 цагаас болох гэж байна.
Бүх цаг үеийн Монголын болон сэтгэлд хоногшсон гадаад хит дуунууд эгшиглэх энэ л оройг бид танд зориуллаа.
Хүндэтгэсэн Улаанбаатар чуулгын бүтээлч хамт олон.
Харилцах утас: 70118411, 99996615, 88077139

M-TRADITION LIVE CONCERT BARA & MIGA

Цагаан цасан дээлээ өмссөн Нийслэлийн иргэддээ энэ өдрийн мэнд хүргье.
Улаанбаатар чуулгын шилдэг хөгжимчид БАРАА МИЙГАА нарын анхны бие даасан тоглолт болох гэж байгааг дуулгахад таатай байна.
Тоглолт 2017.11.16-17-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын концертын их танхимд болно.
Та бүхэн хөгжмийн ертөнцөд тавтай морил.

WORLD MUSIC II live concert

            Уянгалаг хөгшин Европ, зүрхний цохилт түргэсгэх өндөр хэмнэлт латин Америк, дотоод сэтгэлийг хөдөлгөгч Дорнын аялгууг нэгэн зэрэг үзэж, сонсох гайхалтай тоглолтыг нийслэлт хотдоо сурч хөдөлмөрлөдөг нийт иргэддээ бид толилууллаа.

Монголын үндэсний хөгжмөөр дэлхийн улс орнуудын чихэнд хоногшиж, сэтгэлд мөнхөрсөн гайхалтай зохиолуудыг  2017.10.27-ны 19:00 цаг дор Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдсон юм.

Өнгөрөгч 4-р сард тоглогдохдоо үзэгчдээс болон урлаг, соёлын шүүмжлэгчдээс үнэмлэхүй өндөр үнэлгээ авсан Дэлхийн Хөгжим тоглолтыг Монголдоо төдийгүй дэлхийд авъяас ур чадвараа толилуулсан Улаанбаатар чуулгын бүтээлч хамт олон дахин амжилттай туурвисан юм.

Энэхүү тоглолтод миний бие ерөнхий дизайнер гүйцэтгэснээс гадна бүхий л медиа планд гар бие оролцов. Мөн нэг сонирхолтой маркетингийн идэвхижүүлэлт хийсэн нь Улаанбаатар чуулгын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн тоглолтын талаарх дүрс бичлэгийг хийж илгээн чуулгын албан ёсны facebook хуудсаараа олон нийтэд түгээсэн билээ.

ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД-УЛААНБААТАР ЧУУЛГА тоглолтын фото

Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” үдшийн цэнгүүнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, үзэгч нар Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид болон Хангарьд үндэсний найрлын тоглолтыг үзэж, сонирхсон билээ.

ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД УЛААНБААТАР ЧУУЛГА /Night museum-2017/

Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран “Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид болон Хангарьд үндэсний найрал, поп оркестрийн тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Хаана: Чойжин ламын сүм музей
Хэзээ: 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 20:00 цагт
Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
Тасалбар 2017 оны 08 сарын 28 өдрөөс www.ticket.mn -ээр худалдаалагдах болно.

Холбоо барих: 11328547, 11324788, 70118411, 99996615, 99026081

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

“Ulaanbaatar Ensemble at Night Museum”

This year Choijin Lama Temple Museum is co-hosting an event with Ulaanbaatar Ensemble, which is one of our leading and world renowned ensembles in Mongolia. Here you can hear the beautiful music of Garuda Orchestra and watch the best performances of UB Ensemble in the exquisite museum environment and experience the Mongolian great cultural heritage, valuable treasuries presenting from our museum. We warmly welcome you all.

Where: Choijin Lama Temple Museum

When: 7th of September (Thursday), at 20 pm

Ticket price: 50,000₮
(Tickets are available at www.ticket.mn)

Contacts: 11328547, 11324788, 70118411, 99996615, 99026081

Монголын урлагт хоёргүй сэтгэлээр ажилласан нэрт зүтгэлтэн, найруулагч  Л.Эрдэнбулган /МУУГЗ/-ы бүтээл
“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг.
Үзэгчдийг уйлуулж, дуулуулж, эгнэгт мартаж болохгүй хувьсгалын түүхийг элэг зүрхэнд мэдрүүлдэг “АЙ НАН АА” дахин Улаанбаатар чуулгын тайзнаа 2017.05.05-ы 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна.

WORLD MUSIC LIVE CONCERT

Улаанбаатар чуулга нийслэл хотын иргэддээ дахин гайхалтай тоглолтыг бэлэглэлээ.

Үзэгчдийн уухайн дуу алга ташилтан дор чуулгын нийт уран бүтээлчид дэлхийн хөгжмийн хөг эгшгээр хамтдаа аялсан юм.

WORLD MUSIC live concert 2017/04/07

Тун удахгүй дахин гайхамшигт тоглолтын түүчээгээр уулзацгаая.
Хүндэтгэсэн Улаанбаатар чуулгын бүтээлч хамт олон.

Хийлч Дээгий “ХАЙР” тоглолтоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулж байна.

Нарлаг хаврын мэндийг нийт үзэгч олондоо дэвшүүлье.

Үзэгч олондоо нэгэн баярт таатай мэдээ дуулгахад бэлэн боллоо.

Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг 2017.03.07-нд Монголын нийт ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан “ХАЙР” нэртэй тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтонд олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа бөгөөд Монголын хамгийн олон үзэгчидтэй, массыг байлдан дагуулж чадсан
-“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчид,
-Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид,
– “Degi’s Music School”-ийн шилдэг сурагчид оролцох болно.

Урилгын зочдын хөтөлбөр:
17:00 – 18:00 -Морилон ирсэн зочдын хүндэтгэлийн зоог
18:00 – 18:30 – Хийлч Дээгийтэй хийх чин сэтгэлийн уулзалт
19:00 цаг дор ХАЙР тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа эхлэх болно.

Та бүхэн өнгөт орчлонгийн хатуу бүхнийг зөөллөдөг бүсгүйчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ энэхүү гайхалтай тоглолтоор бэлэг барин хамтдаа хөг эгшгийн хөлгүй их далайгаар аялаарай.
Хамгийн хайртай дотны эмэгтэйчүүддээ, бүсгүйчүүддээ, энгүй үзэсгэлэнт охиддоо барих хамгийн сайхан бэлэг байх болно.
Нэгэн үдшийг хамтдаа халуун дотно “ХАЙР”-аар бялхаж үдэцгээе.

ё

Тоглолтын тасалбарыг www.Ticket.mn болон Улаанбаатар чуулгын билетын кассаар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ- 30000₮
Холбогдох утас: УБЧуулга-70118411, 99996615, 88077139