“АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА

Эрхэм хүндэт үзэгчид ээ!
Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан дуу ангийн уран бүтээлчид болон чуулгын нийт уран бүтээлчдээс үзэгч олондоо өргөн барьж байгаа "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбар худалдаанд гарлаа.
 
Уг бүтээлийг 2016.02.19/20-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа тоглоно.
 
Тасалбарыг Улаанбаатар чуулгын билетийн касс болон https://www.monda.mn/#host/6 цахим хуудсаар худалдаалж байна.
 
Лавлах утасны дугаар: 7011-8411, 9999-6615, 9898-1984
Цахим хуудас: www.ubchuulga.mn

[caption id="attachment_1245" align="alignnone" width="196"]Tasalbar "Ай Нан аа" дуулалт жүжгийн тасалбар[/caption]

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЬЕ

Эрхэм олон үзэгчид, Улаанбаатар чуулгын уран бүтээлийг сайшаан дэмжигч хүндэт олон та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн амар мэндийг айлтгая.

tsagaan sariin mendchilgee - site

 

/Ай Нан аа түүхэн дуулалт жүжиг 2016.02.19/20-нд 19:00 цагт/

Ё.МӨНХЗАЯА: “АЙ НАН АА БОЛ АМРАГИЙН ДУУ БИШ… МОНХОР ХҮҮДЭЭ ЗОРИУЛСАН ЭЦЭГ ХҮНИЙ ДУУ ЮМ”

Монголын соёл, урлагийн тухай шилдэг нийтлэл нэвтрүүлгээрээ үзэгч олноо хүндлэгдсэн сэтгүүлч, редактор Ё.Мөнхзаяа 2016.02.19/20-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байгаа "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа ингэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: facebook /Ё.Мөнхзаяагийн албан ёсны хаяг/

Монгол улсын түүхэнд Үндэсний эрх чөлөөний хувьсгал буюу 1911 оны хувьсгал ач холбогдол үнэ цэнээрээ томоохон байрыг эзлэдэг гэж хэлж болно. Энэ хувьсгалын 100 жилийн ойд зориулан 2011 онд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа МУУГЗ найруулагч Л.Эрдэнэбулганы найруулан тавьсан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг үзэгчдэд хүрч байсан.

[caption id="attachment_1234" align="alignnone" width="200"]Munkhzaya Монголын соёл, урлагийн сэтгүүлч, редактор Ё.Мөнхзаяа[/caption]

Тэгвэл уг бүтээлийг Улаанбаатар чуулгын уран бүтээлчид энэ сарын 19,20-нд дахин сэргээн тавих гэж байна. Эрдэнэбулган найруулагч өөрөө түүх сонирхож, түүхэн бүтээлд уран бүтээлчийн сэтгэлээр хандах элэгтэй хүн. Түүн дээр Цогнэмэхийн зохиол, тэгээд чадварлаг залуу хөгжмийн зохиолч Алтангэрэлийн хөгжим ихээхэн түлхэц болж энэ бүтээл сайхан болсон. Бараг 5 жилийн өмнө анх энэ дуулалт жүжгийг үзэхдээ бодож байснаа одоо эргэн нэг сийрүүлье.

Ai nan aa poster Site

“АЙ НАН АА” ДУУЛАЛТ  ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

/Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулав/

Улаанбаатар чуулга Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа.

Ai nan aa poster Site

“АЙ НАН АА” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

Ai Nan aa

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан дахин сэргээн тоглох гэж байгаа нэрт найруулагч, МУУГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбар худалдаанд гарлаа. "Ай Нан аа" түүхэн дуулалт жүжгийн тасалбарыг та Улаанбаатар чуулгын тасалбар түгээгүүр болон https://www.monda.mn/#host/6 ээс худалдан аваарай.

Лавлах утасны дугаар 7011-8411, 9999-6615, 9898-1984

ОРШИХУЙ УРАН БҮТЭЭЛИЙН ЦЭНГҮҮН БОЛНО

УДЭТ-ын жүжигчин, СТА Л.Дэмидбаатар, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа нарын хамтарсан  "Оршихуй" уран бүтээлийн цэнгүүн 2016.01.27, 28-ны 19:00 цагт УДЭТ-т болно.

Жүжигчин Д.Дэмидбаатар урлагт 27 жил зүтгэсэн бөгөөд энэ хугацаанд 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон байна. Харин түүний гэргий, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА М.Анхтуяа “Улаанбаатар” уран бүтээлийн тоглолтондоо дуулахаас гадна жүжиглэх бол харин Д.Дэмидбаатар жүжиглэхээс гадна дуулах юм.

Тоглолтонд “Улаанбаатар” чуулгын “Хангарьд”  үндэсний хөгжмийн найрал, УДЭТ-ын уран бүтээлчид оролцох юм байна.

 

[embed]https://www.youtube.com/watch?v=bxZ1BnvdhQI&feature=youtu.be[/embed]

ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨӨР

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн Чингисийн талбайд болсон юм. Тус баярын цэнгүүнийг Улаанбаатар чуулга зохион байгуулж, чуулгын уран бүтээлч Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн нар урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглов.

“АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТ ДАХИН ТАЙЗНАА

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 12-р сарын 16-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна.

“ЦИПУРИ” УРАН НУГАРАЛТЫН ГАЙХАМШГИЙГ МЭДРҮҮЛНЭ

Циркийн тоглолт

"Mongolian new circus"-ийн дэргэдэх уран нугаралтын "Отгоо студи"-ийнхэн 2015.11.28-ны Бямба гарагт 17:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа "Ципури" нэртэй тоглолтоо тоглох гэж байна.

Тоглолтыг "Отгоо студи"-г үүсгэн байгуулагч Д.Отгонцэцэг санаачилж, циркийн нэрт найруулагч Д.Зоригт найруулж байгаа юм.

Харин тоглолтын хөгжмийг Улаанбаатар чуулгын эвэр бүрээ хөгжимчин, хөгжмийн зохиолч О.Чинбат Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний хөгжмийн найралд зориулан бичжээ.

НЭГ ӨДРИЙН УНААНЫ МӨНГӨӨ “БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГ”-Т

хандив

Хүндэт үзэгчид ээ, та бидний сайн мэдэх “Чухал яриа” ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко нэгэн сайн үйлийг эхлүүлэн нийгэмд сайн сайхныг түгээхээр шамдан ажиллаж байна.

Түүний санаачилсан “Болдкогийн цэцэрлэг” Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд ажил нь сайхан сэтгэлт хүн бүрийн тус дэмээр урагштай байна.

Одоогоор 55,000 хүүхэд хүмүүжих цэцэрлэггүй байгаа бөгөөд тэдний нэгээхэн хэсгийг ч болтугай хүмүүжих таатай орчинтой, ээжүүдийг нь ажлын байртай болгох тун сайхан санааг тэрээр бодож олжээ. Тодруулбал өрхийн орлого багатай 30 гэр бүлийн 30 хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж, ээжүүд нь ажлын байртай болох юм. Ингэснээр ээжүүд нь өдрийн цагаар гар урлал зүйл урлаж орлоготой болох ажлыг хийх ба Болдкогийн танилууд сүлжээ зоогийн газруудаараа борлуулж өгөх санаачлагыг ч гаргаад байгаа юм байна.

Иймд манай Улаанбаатар чуулгын нийт хамт олон “Нэг өдрийн унааны мөнгөө БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГТ” аяныг эрхэм та бүхний дунд эхлүүлж байна. Тус аян нь тун энгийн юм. Хэдий хүйтэрч байгаа ч та бүхэн нэг л өдөр ажилдаа ирж, буцахдаа алхах ба хэмнэсэн унааны мөнгөө “Болдкогийн цэцэрлэгт” хандивлахад болно.

Бидний эхлүүлж байгаа энэ сайн үйлсийн аянд нэгдэж улам олон хүнийг уриалахад туслана гэж манай Улаанбаатар чуулгын хамт олон итгэж байна.

Хандивын данс:

544700284 /ХААН БАНК/

102100529190 /ТӨРИЙН БАНК/

Харилцах утас: 88105878, 99066822