“ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР”-Т ДУУЧИН Б.ЧОЙЖООГИЙН “ХҮРЧ ЧАДАХГҮЙ” ЗЭРЭГ ХИТ ДУУНУУД ЭГШИГЛЭНЭ

Үйлсийн сайхан Улаанбаатар

Зохиолч Т.Нипонийн зохиол, Улаанбаатар чуулгын бүтээл “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл 2015/10/29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ердөө ганцхан удаа тоглох гэж байна. Уг мюзиклыг Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор анх нээж, гурван өдрийн турш Улаанбаатар чуулгаас үзэгчдийн хөл тасраагүй юм.

Харин энэ удаа нийслэлийн ойд зориулан тоглох тус мюзиклын гол дүрд Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай, дуучин Г.Тэнүүн нар тоглох бөгөөд дүрүүдэд авьяаслаг дуучин залуус, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцон тоглоно.

Мөн мюзиклд нийслэлийн тухай “Сайн байна уу Улаанбаатар минь?”, “Хотын гэрэлт гудамж”, “Улаанбаатарын үдэш”, “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” болон олны дунд хэдийнэ түгсэн “Хайртай хүндээ”, “Хүлээлт”, “Рашаантын 18”, “Хос залуус” дуунуудыг дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав, М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар дуулж амилуулах нь ээ.

Мюзиклын нэгэн үзэгдэлд залуусын сонсох дуртай “Хүрч чадахгүй” дуугаа дуучин Б.Чойжоо дуулж хүргэх нь бас нэгэн “сюрприз” болж байна.

ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ “ДУУЯА”-ГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭНЭ

UB i love you

Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай бүтээхээр боллоо.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын хамт олон өвөл цагийн нээлтээ 2015.10.01-ний 19:00 цагт “Алтан намрын аялгуу” нэртэй дуун цэнгүүнээрээ хийж үзэгч түмэндээ уран бүтээлээсээ дээжлэн барьлаа.

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Altan namriin ayalguu

Нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын хамт олон өвөл цагийн нээлтээ 2015.10.01-ний 19:00 цагт “Алтан намрын аялгуу” нэртэй дуун цэнгүүнээрээ хийх гэж байна. Энэ удаагийн улирлын нээлтийн тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дуу ангийнхан санаачилж, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, МУСТА Р.Ганбат, “Улаанбаатар” чуулгын дэргэдэх “Улаанбаатар” циркийн жүжигчид оролцон тоглох юм.

“Улаанбаатар” чуулгын дуу анги нь МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, МУСТА Д.Баасанжав, Б.Батболд, М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, Б.Нарандэлгэр, дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд тоглолтонд тус ангийн уран бүтээлчид Монгол ардын болон нийтийн дууны сор болсон бүтээлүүдээ өргөн барина.

“АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” ДУУН ЦЭНГҮҮН БОЛНО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучид ахмадын баярыг тохиолдуулан “АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” дуун цэнгүүнээ 2015 оны 10-р сарын 01-ний өдөр 19:00 цагаас Улаанбаатар чуулгын концертын танхимд тоглох гэж байна.

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН ҮДЭД ТОГЛОЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотод болсон Улаанбаатарын соёлын өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Ах дүүгийн найрамдалт харилцаатай хотуудын соёлын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болсон тус соёлын өдрүүдийн нээлтэнд Монгол Улсын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотын захирагч А.М.Голков тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон байна.
Улаан Үд хотын Дуурийн театрт болсон хүндэтгэлийн тоглолтонд Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, бүжигчид, дуучид зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН-ҮДЭД АЯЛАН ТОГЛОНО

"Улаанбаатар хотын соёлын өдөр" 2015 оны 09-р сарын 02-05-ны өдрүүдэд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотод болох гэж байна. Тус соёлын өдөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Улаанбаатар чуулга, соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцохоор боллоо. Соёлын өдрийн хүрээнд Улаан-Үдийн Дуурийн театрт Монголын урлагийнхны нэгдсэн тоглолт болохын хамт хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Ариун хаврын тахилга

Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл 20-р нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг 2015 оны 07-р сарын 11-ний 19:00 цагаас дахин тоглохоор боллоо.

Уг этно балетыг өнгөрсөн IV/24, 25-нд өөрийн тайзнаа тоглосон бөгөөд үзэгч, хөгжим судлаачид, мэргэжлийнхний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон юм.

Эрхэм үзэгч та бүхэн тоглолтыг үзэхийг хүсвэл https://www.monda.mn/#event/160 линкээр нэвтэрч үнэ, суудлаа сонгох боломжтой. Мөн UB лавлах 1900-1617 лавлах утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй.

Улаанбаатар чуулга наадмын өдрүүдэд дараах тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

- 2015.07.11-ний 19:00 цагт "Ариун хаврын тахилга" этно балет,

- 2015.07.12-ны 19:00 цагт "Colors of Mongolia" хүндэтгэлийн концерт. Хүндэтгэлийн тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, МУГЖ, дуучин С.Ганзориг, СТА, дуучин Д.Баасанжав, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Улаанбаатар чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Эдгээр тоглолтуудын тасалбар партер 15,000₮, бельэтаж 10,000₮-ийн үнэтэй байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утаснаас аваарай.