“АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТ ДАХИН ТАЙЗНАА

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг 2015 оны 12-р сарын 16-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглох гэж байна. Continue reading “АРИУН ХАВРЫН ТАХИЛГА” ЭТНО БАЛЕТ ДАХИН ТАЙЗНАА

“ЦИПУРИ” УРАН НУГАРАЛТЫН ГАЙХАМШГИЙГ МЭДРҮҮЛНЭ

Циркийн тоглолт

“Mongolian new circus”-ийн дэргэдэх уран нугаралтын “Отгоо студи”-ийнхэн 2015.11.28-ны Бямба гарагт 17:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа “Ципури” нэртэй тоглолтоо тоглох гэж байна.

Тоглолтыг “Отгоо студи”-г үүсгэн байгуулагч Д.Отгонцэцэг санаачилж, циркийн нэрт найруулагч Д.Зоригт найруулж байгаа юм.

Харин тоглолтын хөгжмийг Улаанбаатар чуулгын эвэр бүрээ хөгжимчин, хөгжмийн зохиолч О.Чинбат Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралд зориулан бичжээ.

НЭГ ӨДРИЙН УНААНЫ МӨНГӨӨ “БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГ”-Т

хандив

Хүндэт үзэгчид ээ, та бидний сайн мэдэх “Чухал яриа” ярилцлагын нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Болдко нэгэн сайн үйлийг эхлүүлэн нийгэмд сайн сайхныг түгээхээр шамдан ажиллаж байна.

Түүний санаачилсан “Болдкогийн цэцэрлэг” Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд ажил нь сайхан сэтгэлт хүн бүрийн тус дэмээр урагштай байна.

Одоогоор 55,000 хүүхэд хүмүүжих цэцэрлэггүй байгаа бөгөөд тэдний нэгээхэн хэсгийг ч болтугай хүмүүжих таатай орчинтой, ээжүүдийг нь ажлын байртай болгох тун сайхан санааг тэрээр бодож олжээ. Тодруулбал өрхийн орлого багатай 30 гэр бүлийн 30 хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжиж, ээжүүд нь ажлын байртай болох юм. Ингэснээр ээжүүд нь өдрийн цагаар гар урлал зүйл урлаж орлоготой болох ажлыг хийх ба Болдкогийн танилууд сүлжээ зоогийн газруудаараа борлуулж өгөх санаачлагыг ч гаргаад байгаа юм байна.

Иймд манай Улаанбаатар чуулгын нийт хамт олон “Нэг өдрийн унааны мөнгөө БОЛДКОГИЙН ЦЭЦЭРЛЭГТ” аяныг эрхэм та бүхний дунд эхлүүлж байна. Тус аян нь тун энгийн юм. Хэдий хүйтэрч байгаа ч та бүхэн нэг л өдөр ажилдаа ирж, буцахдаа алхах ба хэмнэсэн унааны мөнгөө “Болдкогийн цэцэрлэгт” хандивлахад болно.

Бидний эхлүүлж байгаа энэ сайн үйлсийн аянд нэгдэж улам олон хүнийг уриалахад туслана гэж манай Улаанбаатар чуулгын хамт олон итгэж байна.

Хандивын данс:

544700284 /ХААН БАНК/

102100529190 /ТӨРИЙН БАНК/

Харилцах утас: 88105878, 99066822

“ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР”-Т ДУУЧИН Б.ЧОЙЖООГИЙН “ХҮРЧ ЧАДАХГҮЙ” ЗЭРЭГ ХИТ ДУУНУУД ЭГШИГЛЭНЭ

Үйлсийн сайхан Улаанбаатар

Зохиолч Т.Нипонийн зохиол, Улаанбаатар чуулгын бүтээл “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл 2015/10/29-ний 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа ердөө ганцхан удаа тоглох гэж байна. Уг мюзиклыг Улаанбаатар хотын 375 жилийн ойгоор анх нээж, гурван өдрийн турш Улаанбаатар чуулгаас үзэгчдийн хөл тасраагүй юм.

Харин энэ удаа нийслэлийн ойд зориулан тоглох тус мюзиклын гол дүрд Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай, дуучин Г.Тэнүүн нар тоглох бөгөөд дүрүүдэд авьяаслаг дуучин залуус, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцон тоглоно.

Мөн мюзиклд нийслэлийн тухай “Сайн байна уу Улаанбаатар минь?”, “Хотын гэрэлт гудамж”, “Улаанбаатарын үдэш”, “Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “Үйлсийн сайхан Улаанбаатар” болон олны дунд хэдийнэ түгсэн “Хайртай хүндээ”, “Хүлээлт”, “Рашаантын 18”, “Хос залуус” дуунуудыг дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, СТА Т.Амина, С.Зоригт, Е.Даваасүрэн, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав, М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, дуучин Ц.Гансүх, Г.Нандинчимэг, Д.Зоригт нар дуулж амилуулах нь ээ.

Мюзиклын нэгэн үзэгдэлд залуусын сонсох дуртай “Хүрч чадахгүй” дуугаа дуучин Б.Чойжоо дуулж хүргэх нь бас нэгэн “сюрприз” болж байна.

Continue reading “ҮЙЛСИЙН САЙХАН УЛААНБААТАР”-Т ДУУЧИН Б.ЧОЙЖООГИЙН “ХҮРЧ ЧАДАХГҮЙ” ЗЭРЭГ ХИТ ДУУНУУД ЭГШИГЛЭНЭ

ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ “ДУУЯА”-ГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭНЭ

UB i love you

Өнгөрсөн онд Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нээлтээ хийсэн, зохиолч Т.Нипонийн “Үйлсийн сайхан Улаанбаатар” буюу “UB I love you” мюзиклын гол дүрийг Universe best songs уралдааны Гран При шагналт, залуу дуучин А.Хишигдалай бүтээхээр боллоо.

Continue reading ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ “ДУУЯА”-ГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭНЭ

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын хамт олон өвөл цагийн нээлтээ 2015.10.01-ний 19:00 цагт “Алтан намрын аялгуу” нэртэй дуун цэнгүүнээрээ хийж үзэгч түмэндээ уран бүтээлээсээ дээжлэн барьлаа. Continue reading УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

УЛААНБААТАР ЧУУЛГЫН ӨВӨЛ ЦАГИЙН НЭЭЛТИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Altan namriin ayalguu

Нийслэлээрээ овоглосон “Улаанбаатар” чуулгын хамт олон өвөл цагийн нээлтээ 2015.10.01-ний 19:00 цагт “Алтан намрын аялгуу” нэртэй дуун цэнгүүнээрээ хийх гэж байна. Энэ удаагийн улирлын нээлтийн тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дуу ангийнхан санаачилж, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, МУСТА Р.Ганбат, “Улаанбаатар” чуулгын дэргэдэх “Улаанбаатар” циркийн жүжигчид оролцон тоглох юм.

“Улаанбаатар” чуулгын дуу анги нь МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, МУСТА Д.Баасанжав, Б.Батболд, М.Анхтуяа, Б.Эрдэнэсаруул, Б.Нарандэлгэр, дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж нарын бүрэлдэхүүнтэй бөгөөд тоглолтонд тус ангийн уран бүтээлчид Монгол ардын болон нийтийн дууны сор болсон бүтээлүүдээ өргөн барина.

“АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” ДУУН ЦЭНГҮҮН БОЛНО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын дуучид ахмадын баярыг тохиолдуулан “АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” дуун цэнгүүнээ 2015 оны 10-р сарын 01-ний өдөр 19:00 цагаас Улаанбаатар чуулгын концертын танхимд тоглох гэж байна. Continue reading “АЛТАН НАМРЫН АЯЛГУУ” ДУУН ЦЭНГҮҮН БОЛНО

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН ҮДЭД ТОГЛОЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотод болсон Улаанбаатарын соёлын өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Ах дүүгийн найрамдалт харилцаатай хотуудын соёлын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болсон тус соёлын өдрүүдийн нээлтэнд Монгол Улсын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотын захирагч А.М.Голков тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон байна.
Улаан Үд хотын Дуурийн театрт болсон хүндэтгэлийн тоглолтонд Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, бүжигчид, дуучид зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Continue reading УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН ҮДЭД ТОГЛОЛОО

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН-ҮДЭД АЯЛАН ТОГЛОНО

“Улаанбаатар хотын соёлын өдөр” 2015 оны 09-р сарын 02-05-ны өдрүүдэд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотод болох гэж байна. Тус соёлын өдөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Улаанбаатар чуулга, соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцохоор боллоо. Соёлын өдрийн хүрээнд Улаан-Үдийн Дуурийн театрт Монголын урлагийнхны нэгдсэн тоглолт болохын хамт хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.