Ариун хаврын тахилга

Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл 20-р нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балетыг 2015 оны 07-р сарын 11-ний 19:00 цагаас дахин тоглохоор боллоо.

Уг этно балетыг өнгөрсөн IV/24, 25-нд өөрийн тайзнаа тоглосон бөгөөд үзэгч, хөгжим судлаачид, мэргэжлийнхний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон юм.

Эрхэм үзэгч та бүхэн тоглолтыг үзэхийг хүсвэл https://www.monda.mn/#event/160 линкээр нэвтэрч үнэ, суудлаа сонгох боломжтой. Мөн UB лавлах 1900-1617 лавлах утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй.

Улаанбаатар чуулга наадмын өдрүүдэд дараах тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

– 2015.07.11-ний 19:00 цагт “Ариун хаврын тахилга” этно балет,

– 2015.07.12-ны 19:00 цагт “Colors of Mongolia” хүндэтгэлийн концерт. Хүндэтгэлийн тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, МУГЖ, дуучин С.Ганзориг, СТА, дуучин Д.Баасанжав, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Улаанбаатар чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Эдгээр тоглолтуудын тасалбар партер 15,000₮, бельэтаж 10,000₮-ийн үнэтэй байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утаснаас аваарай.