“АЙ НАНАА” ТҮҮХЭН ДУУЛАЛТ ЖҮЖИГ ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ШАЛГАРЛАА

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГААС МЭНДЧИЛЖ БАЙНА.

МУУГЗ Л.ЭРДЭНЭБУЛГАНЫ бүтээл "АЙ НАНАА" түүхэн дуулалт жүжиг маань МҮОНРТ-ийн 50 жилийн ойн шилдэг бүтээлээр шалгарсан байна.
Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт бүтээлч хамт олонд болон МҮОНРТ-ийн найрсаг, авъяаслаг баг бүрэлдэхүүн, албан хаагчдад халуун баяр хүргэе!

ШӨНИЙН СҮМ МУЗЕЙД УЛААНБААТАР ЧУУЛГА /Night museum-2017/

Чойжин ламын сүм музей Нийслэлийн Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын түүх соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдийг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгддэг Нийслэлийн Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид болон Хангарьд үндэсний найрал, поп оркестрийн тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.

Хаана: Чойжин ламын сүм музей
Хэзээ: 2017 оны 09 сарын 07-ны өдрийн 20:00 цагт
Тасалбарын үнэ: 50,000 төгрөг
Тасалбар 2017 оны 08 сарын 28 өдрөөс www.ticket.mn -ээр худалдаалагдах болно.

Холбоо барих: 11328547, 11324788, 70118411, 99996615, 99026081

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *

“Ulaanbaatar Ensemble at Night Museum”

This year Choijin Lama Temple Museum is co-hosting an event with Ulaanbaatar Ensemble, which is one of our leading and world renowned ensembles in Mongolia. Here you can hear the beautiful music of Garuda Orchestra and watch the best performances of UB Ensemble in the exquisite museum environment and experience the Mongolian great cultural heritage, valuable treasuries presenting from our museum. We warmly welcome you all.

Where: Choijin Lama Temple Museum

When: 7th of September (Thursday), at 20 pm

Ticket price: 50,000₮
(Tickets are available at www.ticket.mn)

Contacts: 11328547, 11324788, 70118411, 99996615, 99026081

УЛААНБААТАР ЧУУЛГА БАЯРААР БЯЛХАЖ БАЙНА

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА БАЯРААР БЯЛХАЖ БАЙНА.
ӨНӨӨДӨР БИДНИЙ ХУВЬД ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙГААГАА ТА БҮХЭНДЭЭ ДУУЛГАХАД ТААТАЙ БАЙНА.
ТӨРДӨӨ ҮНСҮҮЛЖ, ТҮМЭНДЭЭ ХҮНДЛҮҮЛЖ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР ШАГНУУЛСАН БААСАНХҮҮГИЙН БАТБОЛД, ДАШ-ЯЙЧИЛЫН ЭНХГЭРЭЛ, АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛСАН ДАШДОРЖИЙН БОЙЖОО, БЯМБАСҮРЭНГИЙН БААСАНСҮРЭН НАРТАА БАЯР ХҮРГЭЖ, ТҮМНИЙ БАЯР ЦЭНГЭЛ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛНООС НЬ
2017.07.09

Монголын урлагт хоёргүй сэтгэлээр ажилласан нэрт зүтгэлтэн, найруулагч  Л.Эрдэнбулган /МУУГЗ/-ы бүтээл
"Ай Нан аа" түүхэн дуулалт жүжиг.
Үзэгчдийг уйлуулж, дуулуулж, эгнэгт мартаж болохгүй хувьсгалын түүхийг элэг зүрхэнд мэдрүүлдэг "АЙ НАН АА" дахин Улаанбаатар чуулгын тайзнаа 2017.05.05-ы 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна.

WORLD MUSIC LIVE CONCERT

Улаанбаатар чуулга нийслэл хотын иргэддээ дахин гайхалтай тоглолтыг бэлэглэлээ.

Үзэгчдийн уухайн дуу алга ташилтан дор чуулгын нийт уран бүтээлчид дэлхийн хөгжмийн хөг эгшгээр хамтдаа аялсан юм.

WORLD MUSIC live concert 2017/04/07

Тун удахгүй дахин гайхамшигт тоглолтын түүчээгээр уулзацгаая.
Хүндэтгэсэн Улаанбаатар чуулгын бүтээлч хамт олон.

Хийлч Дээгий “ХАЙР” тоглолтоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулж байна.

Нарлаг хаврын мэндийг нийт үзэгч олондоо дэвшүүлье.

Үзэгч олондоо нэгэн баярт таатай мэдээ дуулгахад бэлэн боллоо.

Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг 2017.03.07-нд Монголын нийт ээжүүд, бүсгүйчүүддээ зориулан "ХАЙР" нэртэй тоглолтоо хийх гэж байна.

Тоглолтонд олон олон гэнэтийн бэлэг таныг хүлээж байгаа бөгөөд Монголын хамгийн олон үзэгчидтэй, массыг байлдан дагуулж чадсан
-"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчид,
-Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчид,
- "Degi's Music School"-ийн шилдэг сурагчид оролцох болно.

Урилгын зочдын хөтөлбөр:
17:00 - 18:00 -Морилон ирсэн зочдын хүндэтгэлийн зоог
18:00 - 18:30 - Хийлч Дээгийтэй хийх чин сэтгэлийн уулзалт
19:00 цаг дор ХАЙР тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа эхлэх болно.

Та бүхэн өнгөт орчлонгийн хатуу бүхнийг зөөллөдөг бүсгүйчүүд, үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ энэхүү гайхалтай тоглолтоор бэлэг барин хамтдаа хөг эгшгийн хөлгүй их далайгаар аялаарай.
Хамгийн хайртай дотны эмэгтэйчүүддээ, бүсгүйчүүддээ, энгүй үзэсгэлэнт охиддоо барих хамгийн сайхан бэлэг байх болно.
Нэгэн үдшийг хамтдаа халуун дотно "ХАЙР"-аар бялхаж үдэцгээе.

ё

Тоглолтын тасалбарыг www.Ticket.mn болон Улаанбаатар чуулгын билетын кассаар худалдан авах боломжтой.

Тасалбарын үнэ- 30000₮
Холбогдох утас: УБЧуулга-70118411, 99996615, 88077139

“ЭРЧИСТ ИРМҮҮН” бүжгийн чуулбар тоглолт

• “ЭРЧИСТ ИРМҮҮН” БҮЖГИЙН ТОГЛОЛТ
Улаанбаатар чуулгын бүжигчид сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээсэн шинэ бүтээлүүдээсээ сорчилж үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэсэн дан бүжгийн чуулбар тоглолт юм. Уг тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, “Их Монгол” хамтлаг оролцоно.
Найруулагч, ерөнхий бүжиг дэглээч:
Д.ЭНХГЭРЭЛ /МУСТА/
Бүжиг дэглээч: Д.БАЯРТ
Уран бүтээлчид: УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮЖИГЧИД
Хөгжмийг: УЛААНБААТАР ЧУУЛГЫН ДЭРГЭДЭХ “ИХ МОНГОЛ” ХАМТЛАГ

_MG_0534 _MG_0508 _MG_0486 _MG_0771 _MG_0736 _MG_0723 _MG_0720 _MG_0694 _MG_0665 _MG_0660 _MG_0656 _MG_0632

УЛААНБААТАР ХОТЫН МАГТААЛ КЛИПТЭЙ БОЛЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын бүтээл "Нийслэл Улаанбаатарын магтаал" дууны видео клипийг Жи Интертайнмент студи бүтээж өргөн олноо толилуулж байна. Уг видео клипэнд Улаанбаатар чуулгын бүх уран бүтээлчид оролцож, чуулгынхаа ойн баярт зориулан шинэчлэн найруулснаар хүргэж байгаа юм.

Уг бүтээлийн үг, аяыг МУГЖ Г.Явгаан бичжээ.

[embed]https://www.youtube.com/watch?v=2zvUZZSKVec[/embed]