Гоцлол хөгжимчдийн бие даасан тоглолт

Та бүхэндээ нар хур тэгширсэн зугаатай зуны мэндийг дэвшүүлье.
Хөгжимд хайртай үзэгчиддээ нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна.

2016.07.31-нд буюу ирэх ням гарагт Улаанбаатар чуулгын шилдэг гоцлол хөгжимчид болох Х.Бархүү болон Б.Мягмарцэрэн нар "Хар сувд" хөлөг онгоц дээр өөрсдийн бие даасан тоглолтоо толилуулах гэж байна.

Их хотын хөгжимлөг нийслэлчүүд та бүхнийг чадварлаг хоёр хөгжчимчин маань хөг хэмнэлийн их далайд Хар сувд хөлөг онгоцоор аялуулахад бэлэн болжээ.

Тоглолт: 07 сарын 31-ний 20:00 цагаас
Тасалбарын үнэ: 20 000₮
Харилцах утас: 89987815, 89507815

image1 (1)

image1 (2) image1

УБ ЧУУЛГЫН ДАРГА МУСТА Р.МӨНХСАЙХАН АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА

Darga

Улсын их баяр наадам дөхсөн зуны нарлаг энэ өдөр та бүхэндээ нэгэн таатай мэдээ дуулгахдаа баяртай байна.

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга МУСТА Р.Мөнхсайханыг төрийн дээд шагнал "Алтан Гадас" одонгоор шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэллээ.

Төрдөө үнсүүлж, түмэндээ хүндлэгдэн хүртсэн "Алтан гадас" одонгийн эзэн танд Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлч, албан хаагчид болон эрхэм үзэгч түмнийхээ өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт ерөөе!

Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан таныг мөнхөд ивээж явах болтугай!

МЭНДЧИЛГЭЭ

mendchilgeee naadam

МЭНДЧИЛГЭЭ

Дэлхийн энтэй салхинд хөх асар нь намилзаж
Дэргэд дүнхийх уулс нь хүчит бөхчүүдтэйгээ зодголж
Хүрэл туурайтай хөлгүүд нь их талаа эмхэрдэж
Мөнгөн зэвтэй сумнууд нь мөнхийн мөнхөд ниссэн - Монгол наадам

Хүндэт үзэгч олон та бүхэн минь сайхан наадаарай.

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГЫН БҮТЭЭЛЧ ХАМТ ОЛОН

УЛААНБААТАР ЧУУЛГАД THE BEATLES ЭГШИГЛЭНЭ

 

13346482_10153536213896302_5231251513737761928_n

Амьд хөгжмийн “A Sound” хамтлаг 2016 оны 06 сарын 17-ны 19:30 минутаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа дэлхийн алдарт “The Beatles” хамтлагийн гайхамшигт дуунуудыг симфони цөөхүүл оркестрын бүрэлдэхүүнтэй тоглолтыг хийх гэж байна.
“A Sound” хамтлаг нь байгуулагдаад 10-н жил болж байгаа бөгөөд уг тоглолтоо чанарын өндөр түвшинд зохион байгуулахаар бэлдэж байна.
“The Beatles” хамтлагийн гайхалтай сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдийг та бүхэн 2016 оны 06 сарын 17-ны үдэш зөвхөн Улаанбаатар чуулгын алтан тайзнаас мэдрээрэй.
Тасалбарыг www.ticket.mn болон Улаанбаатар чуулгын билетийн кассаар худалдаалж байна.

Харилцах утас: 70118411, 99996615

the-beatles-wallpaper_151987-1920x1080

“Degi’s Music School” 1 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

IMG_0129

2016.05.05
"DEGI'S MUSIC SCHOOL" Нэг жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай тоглогдлоо.
Хийлч Дээгийгийн бяцхан шавь нарын хайр хүргэм аяз үзэгч олныг уяраасан гайхамшигтай нэгэн орой байлаа.

Мөн тоглолтонд Улаанбаатар чуулгын Хангарьд найрал хөгжим болон гоцлол хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн нар өөрсдийн ая эгшигээ өргөж мөн Улаанбаатар чуулгын дэргэдэх Улаанбаатар циркийн уран нугараач А.Уранбилэг өөрийн авьяас чадвар, уран гайхалтай хөдөлгөөнөө эрхэм үзэгчидэд толилуулсан юм.

Гоцлол хөгжимчин хийлч Ч.Дэлгэрцэцэгтээ сургуулийх нь нэг жилийн ойн баярын мэнд хүргье.

IMG_0149 IMG_0107IMG_0175

“DEGI’S MUSIC SCHOOL” 1 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ОЙН ТОГЛОЛТ УЛААНБААТАР ЧУУЛГЫН ТАЙЗНАА

Poster

2015 оны 3-р сараас эхлэн төгөлдөр хуур, хийл, гитар, морин хуур, дуулах ур чадварын сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа “Degi’s music school”-ийн 1 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт.

Тоглолтонд тус сургуулийн багш сурагчид, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно.

Сургуулийн ерөнхий захирал, Авьяаслаг Монголчууд шоуны шүүгч, МУСТА, хийл хөгжимчин Ч.Дэлгэрцэцэг уг тоглолтын үеэр уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барина.

Мөн “5ive tones – live music” хамтарсан тоглолтын шидээвэр бүтээлүүд эгшиглэнэ.

Тасалбарын үнэ: 11,111₮
Тасалбарыг: https://www.ticket.mn/event/49/ -ээс

Харилцах утас: 9111-7971, 9909-9165

СУУТ ЗУРААЧ ДАЛИ, ПИКАССО НАРЫН БҮТЭЭЛҮҮД МОНГОЛД

DSCF1012

Дэлхий суут зураачид, дахин давтагдашгүй уран бүтээлийн дээжис Сальвадор Дали, Пабло Пикассо нарын баримал, керамик, зураасан зураг зэрэг 200 орчим бүтээлүүдийг Заназабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийсэн билээ.

Энэхүү түүхэн Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх үйл ажиллагааны нээлтэн дээр Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөн хүндэтгэлтэйгээр нээлтэнд оролцсон юм.

DSCF1025

Сүүлийн 20-иод жилийн турш Сальвадор Дали, Пабло Пикассо нарын баримал, керамик, зураасан зураг зэрэг 200 орчим бүтээлийг цуглуулсан Оросын бизнесмен, цуглуулагч, соёл, урлагийг ивээн тэтгэгч Александр Шадрин Манай уран бүтээлч нарыг гойд сайшаан магтаж Улаанбаатар чуулгын Их Монгол хамтлагийн уран бүтээлчид GREAT MONGOLIA цомогоо гардуулан өглөө.

DSCF1029

ОЛОН УЛСЫН БҮЖИГЧДИЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

IMG_0244

 

Олон улсын "Бүжигчдийн баяр"-ын мэндийг Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлч, албан хаагчдын нэрийн өмнөөс Бүжиг ангийн хамт олондоо гал халуун мэндийг хүргэж байна.
Уян хатан хөдөлгөөн, тэсрэлттэй бүжиг, нүд дүүрч сэтгэл татам инээмсэглэлээрээ үзэгч түмнээ баясгадаг та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Урлагийн тэнгэр Янжиндулам мөнхөд ивээх болтугай.

“5IVE TONES – LIVE CONCERT” ТОГЛОЛТЫН РЕКЛАМ

"5ive tones - live concert" 2016.04.22/23-нд 19:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа. Тасалбарыг эндээс болон Улаанбаатар чуулгын кассаас худалдан аваарай.

Лавлах утас: 7011-8411, 9999-6615, 9898-1984. Мэдээллийг: www.ikon.mn

[embed]https://www.youtube.com/watch?v=SrEQERzAYSM[/embed]

“5IVE TONES – LIVE CONCERT” ТАСАЛБАР ХУДАЛДААНД ГАРЛАА

Нийслэлийн Улаанбаатар чуулгын 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "5IVE TONES - LIVE CONCERT"-ийн тасалбарыг өнөөдөр буюу 2016.03.22-ны өдрийн 12:00 цагаас эхлэн www.ticket.mn цахим тасалбарын системээр албан ёсоор худалдаалж эхэлнэ.
Тоглолтын талаар илүү дэлгэрэнгүйг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаараас лавлана уу. Мэдээллийн эх сурвалж www.ubchuulga.mn,www.ikon.mn

ticket.mn