СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУД 2 ДАХЬ ӨДРӨӨ СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Монгол улсын Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Спортын бага наадам" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр гар бөмбөг, шагайн харваа, ширээний теннис, шатрын тэмцээн болж байна. Улаанбаатар чуулгын тайзны ахлах мэргэжилтэн Ц.Гангантөгс ахлагчтай шагайн харвааны баг Драммын эрдмийн театрт болж байгаа тэмцээнд амжилттай оролцож байна.

тэмцээн

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУДЫН СПОРТ НААДАМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БСШУЯ, СУИС-аас "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг угтан хамтран зохион байгуулж байгаа Спортын бага наадам өнөөдөр 14:00 цагт МУБИС-ийн Урлаг, Спортын сургуулийн байранд албан ёсоор нээлтээ хийлээ.

СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНУУДЫН СПОРТЫН БАГА НААДАМ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

Жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт уламжлал болгон тэмдэглэдэг Соёл, урлагийн ажилтны өдөр энэ жил 9 дүгээр сарын 9-нөөс 12-нд тохиож байна.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/333 дугаар тушаалаар Соёл урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилдаа оров. 2015 оны уламжлалт өдрийн зохион байгуулагчаар Соёл Урлагийн Их Сургууль ажиллана. Ажлын хэсгээс Соёл урлагийн ажилтны өдрийн ХӨТӨЛБӨР-өө олон түмэндээ танилцуулж байна.

2015.09-10. Спортын бага наадам 

- Гар бөмбөгийн тэмцээн. 09 сарын 9-10 нд 14:00 цагт

- Ширээний теннис. 09 сарын 9-10 нд 14 цагт

- Шатрын тэмцээн. 09.10 нд 10:00 цагт “Хос мастер” шатрын клубд

- Шагайн харваа. 09.10 нд 10:00 цагт УДБЭЧ-ын байранд 4 төрлөөр зохион байгуулна.

09.11. Хүмүүнлэг нийгэм төлөвшүүлэх сайн дурын үйл ажиллагаа  

- Соёл, урлагийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэг нийгэм төлөвшүүлэхэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг энэ өдөр нэгэн зэрэг зохион байгуулна.

09.11-ний 14:30 цагаас: Хүндэтгэлийн үйл ажиллагаа

- Соёл, урлагийн ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Улсын Драмын Эрдмийн Театрт болно.

 09.12-ны  20.00 цагаас: Үдшийн цэнгүүн

- Соёл, урлагийн байгууллагуудын уран бүтээлч, ажилтнуудын үдшийн цэнгүүн CROCUS EVNET HALL-д болно. 

Энэ жилийн Соёл, урлагийн ажилтны өдөрт Нийслэлийн соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттайгаар Спортын бага наадам болон бусад төвлөрсөн үйл ажиллагаануудад оролцохоор болсон байна.

Харин манай чуулгаас спортын бага наадмын ширээний теннисний төрөлд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Өнөрцэцэг, морин хуурч Г.Наранбат, шагайн харвааны төрөлд тайзны ахлах мэргэжилтэн Ц.Гангантөгс ахлагчтай баг оролцоно.

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН ҮДЭД ТОГЛОЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотод болсон Улаанбаатарын соёлын өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Ах дүүгийн найрамдалт харилцаатай хотуудын соёлын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болсон тус соёлын өдрүүдийн нээлтэнд Монгол Улсын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотын захирагч А.М.Голков тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон байна.
Улаан Үд хотын Дуурийн театрт болсон хүндэтгэлийн тоглолтонд Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, бүжигчид, дуучид зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН-ҮДЭД АЯЛАН ТОГЛОНО

"Улаанбаатар хотын соёлын өдөр" 2015 оны 09-р сарын 02-05-ны өдрүүдэд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотод болох гэж байна. Тус соёлын өдөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Улаанбаатар чуулга, соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцохоор боллоо. Соёлын өдрийн хүрээнд Улаан-Үдийн Дуурийн театрт Монголын урлагийнхны нэгдсэн тоглолт болохын хамт хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Ариун хаврын тахилга

Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл 20-р нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг 2015 оны 07-р сарын 11-ний 19:00 цагаас дахин тоглохоор боллоо.

Уг этно балетыг өнгөрсөн IV/24, 25-нд өөрийн тайзнаа тоглосон бөгөөд үзэгч, хөгжим судлаачид, мэргэжлийнхний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон юм.

Эрхэм үзэгч та бүхэн тоглолтыг үзэхийг хүсвэл https://www.monda.mn/#event/160 линкээр нэвтэрч үнэ, суудлаа сонгох боломжтой. Мөн UB лавлах 1900-1617 лавлах утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй.

Улаанбаатар чуулга наадмын өдрүүдэд дараах тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

- 2015.07.11-ний 19:00 цагт "Ариун хаврын тахилга" этно балет,

- 2015.07.12-ны 19:00 цагт "Colors of Mongolia" хүндэтгэлийн концерт. Хүндэтгэлийн тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, МУГЖ, дуучин С.Ганзориг, СТА, дуучин Д.Баасанжав, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Улаанбаатар чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Эдгээр тоглолтуудын тасалбар партер 15,000₮, бельэтаж 10,000₮-ийн үнэтэй байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утаснаас аваарай.