УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН ҮДЭД ТОГЛОЛОО

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотод болсон Улаанбаатарын соёлын өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.
Ах дүүгийн найрамдалт харилцаатай хотуудын соёлын харилцааг өргөжүүлэхэд томоохон түлхэц болсон тус соёлын өдрүүдийн нээлтэнд Монгол Улсын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ОХ-ны Буриад улсын Улаан Үд хотын захирагч А.М.Голков тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон байна.
Улаан Үд хотын Дуурийн театрт болсон хүндэтгэлийн тоглолтонд Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний хөгжмийн найрал, бүжигчид, дуучид зэрэг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

УЛААНБААТАР ЧУУЛГА УЛААН-ҮДЭД АЯЛАН ТОГЛОНО

"Улаанбаатар хотын соёлын өдөр" 2015 оны 09-р сарын 02-05-ны өдрүүдэд ОХ-ны Буриад улсын Улаан-Үд хотод болох гэж байна. Тус соёлын өдөрт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Улаанбаатар чуулга, соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид оролцохоор боллоо. Соёлын өдрийн хүрээнд Улаан-Үдийн Дуурийн театрт Монголын урлагийнхны нэгдсэн тоглолт болохын хамт хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Ариун хаврын тахилга

Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл 20-р нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг 2015 оны 07-р сарын 11-ний 19:00 цагаас дахин тоглохоор боллоо.

Уг этно балетыг өнгөрсөн IV/24, 25-нд өөрийн тайзнаа тоглосон бөгөөд үзэгч, хөгжим судлаачид, мэргэжлийнхний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон юм.

Эрхэм үзэгч та бүхэн тоглолтыг үзэхийг хүсвэл https://www.monda.mn/#event/160 линкээр нэвтэрч үнэ, суудлаа сонгох боломжтой. Мөн UB лавлах 1900-1617 лавлах утсаар захиалан үнэгүй хүргүүлээрэй.

Улаанбаатар чуулга наадмын өдрүүдэд дараах тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

- 2015.07.11-ний 19:00 цагт "Ариун хаврын тахилга" этно балет,

- 2015.07.12-ны 19:00 цагт "Colors of Mongolia" хүндэтгэлийн концерт. Хүндэтгэлийн тоглолтонд “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, МУГЖ, уртын дуучин Г.Хонгорзул, МУГЖ, дуучин С.Ганзориг, СТА, дуучин Д.Баасанжав, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, Улаанбаатар чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Эдгээр тоглолтуудын тасалбар партер 15,000₮, бельэтаж 10,000₮-ийн үнэтэй байгаа юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8411, 9999-6615, 9898-1984 дугаарын утаснаас аваарай.