“АЙ НАН АА” ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТУХАЙ
/Улаанбаатар чуулга Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 100 жилийн ойд зориулан 2011 онд туурвив/


Улаанбаатар чуулга 2011 онд 5 жилийнхээ ой, Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан үндэсний дуулалт жүжгийн тоог нэгээр нэмж, өөрийн урын сангаа баяжуулсан нь “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг байлаа. “Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна. Монгол Улс өнөөдөр дэлхийд данстай орон болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн Хошой Чин ван Ханддоржийн түүхэн гавьяаны тухай өгүүлсэн дуулалт жүжгийн гол дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар тогложээ. Мөн дүрүүдэд СТА Б.Баасанжав, Д.Ширмэнтуяа, С.Оюунчулуун, Р.Доржхорлоо, М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул болон Улаанбаатар чуулгын дуучид, бүжигчид, КУДС-ийн төгсөх курсын оюутнууд зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон тоглосон нь уг бүтээлийн чанар чансаа, даацыг харуулна. Товчхондоо бол VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм. УРАН БҮТЭЭЛЧИД:
  • Хошой Чин Ван М.Ханддорж:  Ц.Төвшинтөгс  /Улаанбаатар чуулга, МУГЖ/
  • Хатан Сэвжидмаа:  Д.Ширмэнтуяа  /Улаанбаатар чуулга, МУСТА/
  • VIII Богд Жавзандамба:  С.Оюунчулуун  /Улаанбаатар чуулга, МУСТА/
  • Эх хатан Дондогдулам:  Р.Доржхорлоо  /УДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА/
  • Дандар Аграмба:  Г.Ганбаатар  /Булган аймгийн ХДТеатрын жүжигчин, МУГЖ/
  • Шанзав Бадамдорж:  П.Цэрэндагва  /УДЭТеатрын жүжигчин, МУАЖ/
  • Хулгар Нацаг:  Ч.Дорж  /Улаанбаатар чуулга/
  • Манжийн түшмэл:  Ц.Төмөрбаатар /МУ-ын ТШ, Гавьяат жүжигчин/
  • Ханд Вангийн хиа:  Б.Батболд, Д.Баасанжав /Улаанбаатар чуулга, МУСТА/
  • Анчин Бадамжав:  Ж.Батбаяр
  • Анчин Шагдар:  О.Мөнхжаргал
  • Манжийн хаалгач:  Т.Оюунболд
  • Түвд I: П.Батхишиг
  • Түвд II: Г.Даваазул болон нутгийн ард иргэд, ноёд хатад, манж түшмэл, манжийн хаалгач, санваартан түвдүүдэд “Улаанбаатар” чуулгын бүжигчид, Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийн IV курсын оюутнууд оролцон тогложээ.
Ерөнхий найруулагч: Л.Эрдэнэбулган  /МУУГЗ/ Ерөнхий удирдаач: Д.Нямдаш      /МУСТА/ Ерөнхий зураач:  С.Ариунболд Уран сайхны удирдагч: Ц.Төвшигтөгс              /МУГЖ/
1 / 2 / 3