WORLD MUSIC II live concert

WORLD MUSIC II live concert

            Уянгалаг хөгшин Европ, зүрхний цохилт түргэсгэх өндөр хэмнэлт латин Америк, дотоод сэтгэлийг хөдөлгөгч Дорнын аялгууг нэгэн зэрэг үзэж, сонсох гайхалтай тоглолтыг нийслэлт хотдоо сурч хөдөлмөрлөдөг нийт иргэддээ бид толилууллаа.

Монголын үндэсний хөгжмөөр дэлхийн улс орнуудын чихэнд хоногшиж, сэтгэлд мөнхөрсөн гайхалтай зохиолуудыг  2017.10.27-ны 19:00 цаг дор Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдсон юм.

Өнгөрөгч 4-р сард тоглогдохдоо үзэгчдээс болон урлаг, соёлын шүүмжлэгчдээс үнэмлэхүй өндөр үнэлгээ авсан Дэлхийн Хөгжим тоглолтыг Монголдоо төдийгүй дэлхийд авъяас ур чадвараа толилуулсан Улаанбаатар чуулгын бүтээлч хамт олон дахин амжилттай туурвисан юм.

Энэхүү тоглолтод миний бие ерөнхий дизайнер гүйцэтгэснээс гадна бүхий л медиа планд гар бие оролцов. Мөн нэг сонирхолтой маркетингийн идэвхижүүлэлт хийсэн нь Улаанбаатар чуулгын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн тоглолтын талаарх дүрс бичлэгийг хийж илгээн чуулгын албан ёсны facebook хуудсаараа олон нийтэд түгээсэн билээ.

Posted by Ulaanbaatar Ensemble

leave a comment